Үзэсгэлэн гоогоо бахад баярх мэдэр
Үүрд бишийг нь мэдэж байгаа болхоор хайрла
Үнэхээр л чамд чухал бол үнийг нь бүү унагаа
Үс чинь цайна дурсамж чинь л үлдэнэ
Чамд би атаархаж байна
Чи ямар гоё юм бэ
Чамд жаргалтай байхад юу хэрэгтэй вэ
Чадлаа дуустал зүтгээрэй
Харин би харж л байя
Хэзээ ч битгий ганцаард ганирх
Хэн нэгэн чамд хэрэггүй учир нь чамд чи бий
Бурхан чамд зориулж хөгжим, инээд, орчлонг бүтээсэн
Чи харин дараа нь хэн нэгэнд ертөнц, амь өгнө
Тэгэхээр бүү гуниглаа
Тэвчиж шүдээ зуух ч хэрэггүй
Тэнхэл алдарч даарж шаналахын оронд
Тэнгэр нар тэгээд бүх зүйл чамд бийг мэдэр
Жаргал ч тэр зовлон ч тэр ямар мөнх бишдээ
Жаалхан ганцаардал ямар гуниг бишдээ
Угаас цаг нь болохоор ханхүү чинь ирж л таарна
Удлаа гэж харин дараа нь жич ярихгүй юу
Өөрийнхөө үзэсгэлэн гоог бишрэн байна уу
Өрөөл бусдад харуулмаар магтуулмаар уу
Өргөж буй утасны чинь дэлгэц дээрх чи хөөрхөн юм
Өөр ч хэлэх үг алга даа, арай бат юманд анхаарвал гоё л байхдаа
Шөнийн дагина саран авхай мишээнэ
Шажигнах навчис чамд дурлаад хатсан
Шал дэмий гэж уг нь би тэдэнд хэлсэн
Шалдир дурлал зовохын нэрмээс гэдгийг чи мэдэх ч улам илүү гэрэлтсэн
网友评论