Хөөх сонин юмаа. Энэ дэлхий дээр ирээд 20жил болчихсон байна. 20 жил гэхээр дэндүү урт хугацаа юм шиг,эргээд өөрийгөө харахаар амьдралд 20 жилийн туршлагатай том охин болчихсон юм шиг ерөөсөө ч санагдахгүй байх юм хэхэ. Би энэ 20 жилд дэлхийн нэг хэсэг болоод юу хийсэн билээ гэж яагаад ч юм шууд л бодогдлоо. Өөрийнхөө төлөө бишээ, дэлхий ертөнц, хайртай хүмүүсийнхээ төлөө юм шүү. Одоо ингээд харахад тийм юм гээд хэлчих зүйл олдохгүй л байна. Гэхдээ бүхий л цаг хугацаанд өөрийнхөө хамгийн сайнаар байж, дулаахан гэрлийг өөрөөсөө тэдэндээ өгөхийг хичээж ирсэн гэдгээ л хамгийн сайн мэдэж байна. Цаашлаад 10,20,30,40н жил яг л энэ хэвээрээ өөрт байх бүхий л сайн сайхнаа хайртай хүмүүс, хэзээ ч учир ч байгаагүй ч хэзээ нэгэн цагт учирах хэн нэгэн, намайг хайрладаггүй түүнд ч хуваалцсаар л байхыг хүсч байна.
Нээрээ хүн болж төрнө гэдэг их хувь заяа гэдэг юм билээ, тэр тусмаа ямар аавын гэрт ямар ээжийн хэвлийг олж төрөх вэ гэдэг түүнээсээ том хувь заяа юм гэсэн. Тэгээд бодтол Хөөх би чинь ямар их ерөөлөөр энэ хорвоог онож төрөөвдээ гэж өөрийн эрхгүй бодогдоод дэндүү жаргалтай болчихлоо. хэхэ
“Хорвоо ертөнц дээр бид бусдын төлөө төрдөг” гэдэг үгэнд би итгэдэг. Өнгөрсөн одоо ирээдүй минь ч тийм л байгаасай гэж хүсдэг. Тэгээд хэзээ нэгэн цагт ертөнцөөс явах үед энэ нь өөрөө амьдралыг минь ямар их үнэ цэнэ утга учиртай болгож өгснийг мэдэрч чадна.
Намайг бий болгосон дурсамж, мэдрэмж, хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл, уйтгар гуниг,аз жаргал, баяр хөөр, нулимс, инээмсэглэл бүгдэд хязгааргүй их баярлалаа.
网友评论